4.11.13
Kirkland (ногоон цай) үнэ: 36000₮ 100ш
Ногоон цай нь Японд маш өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд дэлхий дээрхи хамгийн чанартай ногоон
цайг тэнд л тариалан боловсруулдаг юм. Эртнээс нааш Азийн ихэнх орнууд ногоон цайг ундаа болгон уухаас гадна уламжлалт анагаах ухааны нэгэн арга болгон хэрэглэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй шинжлэх ухааны болоод эмнэлзүйн судалгаагаар ногоон цай нь зүрх судасны өвчин, шүд хорхойтох, бөөрний чулуу, хавдарын эрсдэлийг бууруулж, ясны батжилт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулдгийг тогтоожээ. Ногоон цайнд полифенол (катехин) хэмээх хүчирхэг антиоксидантын агууламж хамгийн өндөр байдаг. Антиоксидант гэж биемахбод дахь эсүүдийг өөрчилж, гэмтээдэг нэгдлүүд болох чөлөөт радикалуудтай тэмцдэг бодис юм. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), эрдэсүүд тухайлбал хром, мангаан, селен, цайр, зарим фитохимийн нэгдлүүдийг агуулдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by the author.
ReplyDeleteцай авья
ReplyDelete